2009-10-10

Анхны болзоондоо анхаарах 10 зүйл



"Анх төрсөн сэтгэгдлийг өөрчлөх боломжгүй” гэлцдэг. Гэхдээ үс зүс, өмссөн зүүснээс илүүтэй анхны болзоо ямар байхаас хос хоёрын ирээдүй шалтгаална.

1. Тооцоо

Мэдээж болзоонд урьсан юм чинь төлөх хэрэгтэй. Тэгэхдээ найз бүсгүйдээ тооцооны хуудсыг харуулах хэрэггүй болов уу. Тооцоогоо өөрөө хийнэ хэмээн зөрүүдлэх бүсгүйчүүд цөөнгүй. Энэ тохиолдолд өөрсдийн хэрэглэснээ төлөх нь хамгийн зөв шийдэл.

2. Байрлал

Анхны болзоогоо кинотеатрт өнгөрөөхөөс зайлсхий. Дэлгэц ширтээд дуугүй суух хүмүүс хэрхэн ойлголцох билээ дээ. Харин хамтдаа оройн хоол идвэл илүү романтик. Гэхдээ анхны болзоогоо өдрийн хоолны үеэр тааруулах нь тийм ч оновчтой санаа биш. Тохилог орчинтой ойрхон зоогийн газраа сонгоорой. Давс, перц ойртуулах, гадуур хувцасаа өмсөхөд нь туслах зэрэг түүнд тавих халамж тань сайхан сэтгэгдэл төрүүлэх хамгийн чухал үзүүлэлт гэдгийг мартав аа.

3. Халамж

Ямар ч тохиолдолд урьтаж оч. Хэрэв бүсгүйгээ оройн хоолонд урьсан бол доорхи дүрмийг мөрдөөрэй. Бүсгүйдээ машины хаалга онгойлгож өгөх нь боловсон эрийн мөрдлөг. Сандлыг нь дөхүүлж, суухад нь тусалбал хэн нэг нь мушилзах болов уу гэж эмээх хэрэггүй.

4. Хүндэтгэл

Энэ нь таныг хүлээцтэй ханд гэсэн үг. Болзоо гэдэг аз жаргалын эхлэл биш, нэг нэгнээ таних, таарч тохирох эсэхээ шалгах хэмжүүр л гэсэн үг. Тиймээс согтуу, мансуурсан байдал мэдээж зохихгүй. Үдэш нь бүсгүйгээ зөөлөн үнсээрэй. Ямар ч илүү үйлдэл хийсний хэрэггүй. Тэр байтугай хариу горьдох ч шаардлагагүй.

5. Өөртөө итгэлтэй байдал

Өөртөө итгэлтэй байдал бүсгүйчүүдийг соронздон татдаг. Гэхдээ энэ нь бүхнийг өөрийн мэдэлд оруулж, хаан мэт аашил гэсэн үг биш шүү. Бүх зүйлд хэм хэмжээ гэж бий.

6. Гадаад байдал

Хамгийн чухал нь зохицол. Хаана, хэрхэн болзох гэж байгаадаа тохируулан хувцасаа сонгоорой. Гутлаа цэвэрлэсэн эсэхээ нягтлахаа мартуузай. Учир нь ихэнх бүсгүйчүүд гутлаар дүгнэлт хийдэг.

7. Харилцаа

Бүхний анхаарлын төвд байх гэж хичээсний хэрэггүй. Энэ байдал таныг мануухай шиг харагдуулна. “Сайн сонсогч сайн харилцагч байдаг” гэсэн алтан дүрмийг баримтал. Түүнээс гадна ажлынхаа тухай хэт их ярих нь таныг бардам нэгэн мэт санагдуулдаг. “Анхны болзооны үеэр урьдны хайр сэтгэлийг асуудлыг сөхөхөөс ямагт зайлсхий.” Энэ бол сэтгэлзүйчдийн танд өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө.

8. Хугацаа

Анхны болзоо нуршуу удаан байх зохимжгүй. Тавган дахь хоол тань дуусчихсан уу? Энэ нь харих цаг болсныг сануулж буй хэрэг.

9. Бэлэг

Найз бүсгүйдээ бяцхан бэлэг бэлдэхэд гэмгүй. Гэхдээ үнэтэй, чамин зүйл авах гэж яарсны хэрэггүй. Ганц сарнай ч юм уу, сэтгэл татам цомхон зүйл байхад л хангалттай. Найз бүсгүй тань бэлэг аваад баярлахгүй өнгөрнө гэж үгүй.

10. Эцэст нь төгсгөл

Анхны болзоо тань таалагдсан бол дахин уулзах гэж яарах нь зүйн хэрэг. Харин үгүй бол шуудхан хэл. Хатуу ч гэсэн үнэн үг ямагт тус болдог юм. Аль ч тохиолдолд ямар зүйл мэдэрснээ бүсгүйдээ хэлэх нь зүйтэй.

Ямар зайрмагт дуртайгаар нь найз бүсгүйгээ таньж болно

Нэг. Шоколадтай зайрмаг. Ийм зайрмагт дуртай эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд тогтвортой зан төрхтэй байдаг. Тэд амьдралд байж болох бүх л таашаал, цэнгэлийг амсахыг хүсдэг, бөгөөд хөнгөхөн сэтгэлгээнд байнга бэлэн байна.
Хоёр. Өрмөнцөртэй зайрмаг. Вафли буюу өрмөнцөртэй зайрмагт дурлагчид гэрийн сайн эзэгтэй байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, нэг л хүнтэй насан туршид амьдралаа холбохыг хүсдэг. Алиа марзан занг тэвчдэггүй.
Гурав. Жимстэй зайрмаг. Ийм төрлийн зайрмагт дуртай хүүхнүүд амьдралд тааруухан эхнэр байдаг. Тэд амьдралаас аль болох их таашаал авахыг эрмэлздэг. Тиймээс ч эрчүүдийг амьдралынхаа зөвхөн нэг хэсэг гэж үздэг.
Дөрөв. Ямар ч төрлийн зайрмагт. Бүх төрлийн зайрмагт адилхан дурлан иддэг бүсгүйчүүд ихэнх зүйлд хөнгөн хандах нь олонтаа. Тэд аливаад чин зүрхнээсээ ханддаг. Харин яльгүй юман дээр инээдээ барьж чаддаггүй юм. Эрчүүд та нар найз бүсгүйгээ хамгийн амархан таних аргыг мэдэж авсан гэдэгт итгэж байна.

2009-10-09

Бүсгүй та ямар өнгийн дотуур хувцас өмсдөг вэ?


Хүүхнүүдийн өмссөн дотуур хувцас сексийн бас нэгэн өвөрмөц хэл болсоор иржээ. Энэ талаар Италийн сэтгэл зүйчид удтал судалгаа явуулсны эцэст доорхи сонжоог боловсруулжээ.
Хар өнгө: Хар өнгийн хөхний даруулга, дотоожинд дуртай хүүхнүүд эрчүүдийн элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг гэнэ.
Хөх өнгө: Хөх өнгийн дотуур хувцас өмсөх дуртай хүүхнүүд хавьтагч эрийнхээ идэвхи, бэлгийн чадавхид ихэд найдаж буйг илтгэж байгаа хэрэг аж. Ийм дотуур хувцас өмсдөг хүүхнүүд секст илэн далангүй байж чаддаггүй зориг муутай байдаг гэнэ.
Цагаан өнгө: Цагаан бол хамгийн түгээмэл тархсан ямар нэг онцлох шинж тэмдэггүй өнгө юм. Ихэвчлэн онгон охид болон сексийн амтанд хэт ороогүй хүүхнүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дурладаг гэнэ. Мөн цагаан өнгийн дотуур хувцас нь ихэмсэг ааш арашингийн илрэл ч болдог гэнэ.
Улаан өнгө: Улаан өнгө нь маш хүчтэй сэрэл хөдөлгөгч юм. Улаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд галзуурсан мэт дурлаж, маш тачаангуйгаар удаан хугацаагаар хамтдаа сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг гэнэ.
Ногоон өнгө: Ногоон өнгө нь сексийн хувьд маш уйтгартай өнгө аж. Гол төлөв ганц бие ганихарсан хүүхнүүд ийм өнгийн дотуур хувцас өмсдөг гэнэ. Ногоон өнгө нь ердөө ганц нэг удаа хавьтах сонирхлыг илэрхийлдэг байна.
Хүрэн өнгө: Хүрэн өнгө нь ихээхэн бараан өнгө юм. Хүрэн өнгийн дотоож өмссөн хүүхнүүд секст тийм ч дуртай биш гэнэ. Магадгүй секс түүнд сэтгэхүйн дарамт болж байж ч болох. Ийм өнгийн дотуур хувцас ховор байдаг. Хэрэв хүрэн өнгийн дотоож зориуд сонгож авсан бол тэр бүсгүй хайр энхрийллийг хүсэж буйн шинж ажээ. Тэд ойртож хавьтахаас илүү янаглан, илж таалуулах дуртай юм байна.
Шар өнгө: Шар өнгө нь сексийн хүчтэй харьцааг илэрхийлдэг. Шар өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд өөрсдийгөө хуурсан эрчүүдэд маш дургүй аж. Тэд хайртай эрийнхээ зүрхийг зөвхөн өөрөө л бүрэн эзэмдэхийг хүсдэг гэнэ.
Ягаан өнгө: Ягаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд нь сексийн мэдрэмж сайтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сэрэл нь хурдан хөдөлдөг боловч ёс суртахууны хэм хэмжээнд баригдамтгай нэгэн байдаг ажээ

Сайн сайхан энерги ажлын эрч хүч нэмнэ, харин ...


1. Олон нийтийн газар чангаар ярих. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Өөрийн асуудлыг нийтийн дунд хэлцэх нь бүдүүлэг, бусдыг үл тоомсорлодог хүний шинж. Ялангуяа rap утсаар чанга ярих, хэн нэгнийг зандрах, хашгичих хараах нь бусдыг стресс хүртэл оруулах боломжтой.
2. Хаалга тэгнээд зогсох. Нийтийн унаанд явахдаа иргэд хаалга тэгнээд зогсчихдог. Хүний чөлөөтэй гарах боломжийг хаачихдаг. Зарим нь хоёр хүн суух сандлыг ганцаар эзэгнэчихээд бусдад зай тавьж өгдөггүй. Шалихгүй мэт боловч энэ бүхэн орчин тойрны хүмүүсийн уур цухлыг барж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг.
З. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах. Хүний эд зүйлийг өөрийн мэт авч эзэгнэх дуртай хүмүүс байдаг. Наад захын жишээг дурдахад хамт ажилладаг нөхрөөсөө үзгийг нь авчихаад буцааж өгөхгүй “мартчихдаг”. Жижиг зүйл. Гэхдээ энэ мэт жижиг зүйлээс ямар их бухимдал төрдөг гээч.
4. Чалчих. Найз нөхөдтэйгээ “дэмий ярих” сайхан л даа. Гэвч хүн бүхэнд л тааламжгүй явдал, гэр бүлийн асуудлын тухай, өвчин зовлон яриад байвал дэндүү увайгүй, бүдүүлгээ л харуулж байгаа хэрэг.
5. Дугаар үүсгэх. Дэлгүүр зсвэл зах зээлээр явахдаа зорилгоо умартчихсан, худалдагч болон бусадтай хэрүүл маргаан дэгдээдэг хүмүсү орчин тойрондоо хар энерги цацаж, том асуудал үүсгэдэг. Сонголтоо дэндүү удаан хийх, лангуун дээр үнэ цэнэ, бүх зүйл нь тодорхой байгаа барааг нягтлан асууж шалгаах нь хзрэгцээгүй дугаар үүсгэх, бусдыг бухимдуулдаг. Эсвэл хэдхэн хүн байхад урдуур нь ёс мэт дайрч бужигнуулах. Ер нь олон нийтийн газар харьцаа үүсгэх, хэт их ярих хүслээ дарж, хязгаарлаж байх нь чухал.
6. Олон нийтийн газар, байр орц, хонгил талбайд хогоо хаях. Өглөө гэрээс гарахад замаар нэг хөглөрсөн хог цаас, элдэв новш хүний сэтгэлийг маш их тавгүйтүүлдэг. Агаарын бохирдолд мөн нөлөөлнө. Цэвэр цэмцгэр талбай, замаар явахын тулд иргэд өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Баруунд гудамж талбайд хог хаясан хүнийг их хэмжээний мөнгөөр торгож, орчныг цэвэрлүүлдэг. Манайд ч мөн ийм арга хэмжээ хэрэгтэй байна.
7. Байнга юм гуйх. Өөрийнхөө үүргийг бусдад үүрүүлэх дуртай хүмүүс байдаг. Тэд цаг зүүдэггүй (бусдаас лавладаг) ажил дээрээ очоод хүний цай, кофе уух, тамхи гуйж татах, дараагийн цалин хүртэл “таван” төгрөг гуйх зэргээр бусдыг ямагт хүндрүүлж байдаг. Иймэрхүү паразит маягийн хүмүүстэй харьцах нь стресст оруулахаас цаашгүй.
8. Бусдын орон зайд халдах. Чөлөөтэй явах зам байсаар байтал бусдыг түлхэж, цохиж явдаг хүмүүс байдаг. Тэдэнд бусдын эрх ашиг энэ тэр ер хамаагүй. Иймэрхүү авиртай хүн ийнхүү бусадтай хэвийн харьцаж чаддаггүй. Харьцагчийнхаа хувцасны товчийг эргүүлж оролдох, чихэнд шивнэх нуруун дээр нь алгадах, ёврох, ханцуйнаас нь татах зэргээр олон нийтийн газар хүнтэй зөв харьцаж чаддаггүй. Энэ нь мөн л бусдын орон зай, ая тухтай байхад саад болдгийг санаарай

Том хуруутай эмэгтэйчүүд оюуны чадавхи сайтай


Гар бол тухайн хүнийхээ зан ааш, дүр төрх гээд бүхий л зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг гэдэг. Тэгээд ч хүнийг гараар нь хэрхэн шинжиж болох талаар зааж зурсан зурлага, сонжоо цөөнгүй байдаг билээ.
Зөөлөн мяраалаг гартай бол: Бодож санах зүйлгүй, сэтгэл амар залхуу бүсгүйн шинж гэнэ. Аливаад тийм ч амархан бухимдаад байдаггүй, ер нь бодь сэтгэлтэн. Гэрийн сайн эзэгтэй байж чаддаг гэнэ.
Жижигхэн гартай бол: Ухаалаг, хурц ааштай. Хайр дурлалд халуухан, тачаангуй. Өөрийнхөөрөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн хүмүүс.
Ясархаг гартай бол: Эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд ач холбогдол их өгдөг. Амархан гомддог боловч цайлган, уян зөөлөн сэтгэлтэй.
Том хуруутай эмэгтэйчүүд: Мэдлэг боловсролтой, оюуны чадавхи сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай, аливаад бодолтой, ухаалаг гээд товчхондоо лидер эмэгтэйчүүд байдаг гэнэ.
Богинохон хуруутай бүсгүйчүүд: Амаргүй гэнэ. Тэд хэт хурц ааштай, жижиг асуудлыг хэт дэвэргэдэг, үглээ хэрүүлч хүмүүс. Гэр орны ажилд хэнийг ч дагуулахгүй сайн ажээ.

Хумсаа урт ургуулдаг бүсгүй тэвчээртэй


Хүний таних тэр тусмаа өөрөө өөрийгөө таних нь амаргүй хэдий ч хумсаар нь хүнийг ямархуу нөхөр болохыг мэдэж авах боломж бий. Хүний хумсыг ажиглавал өөр өөр байх нь тодорхой. Заримынх нь дорхноо ургадаг байхад зарим нь зөөлөн хумстай байдаг нь нэгийг илтгэх шиг.
Урт хумстай бүсгүй: Тэвчээртэй, өгөөмөр сэтгэлтэй, бусадтай өрсөлдөхийг төдий л хүсдэггүй. Өөрийнхөөрөө өмьдрахыг илүүд үздэг.

Хэт урт хумстай бол: Ихэнхидээ удаан хөдөлгөөнтэй назгай байдаг. өөртөө итгэх итгэл бага, бүрэг нууцлагдмал хүмүүс. Урт хумсанд хиймэл хумс орохгүйг анхааралдаа аваарай.

Хэт богино хумстай бол: Түрэмгий зантай. Ажилсаг хичээнгүй, бусдыг шүүмжлэхдээ гаргуун. Ам муруйсан бол тэдэнтэй эвлэрэхэд бэрх. Уур уцаар ихтэй. Шазруун. Өөнтөгч байх нь цөөнгүй.

Хатуу хумстай эмэгтэйчүүд: Эрүүл мэндээр сайн боловч ууртайн дээр мөнгөнд дуртай байдаг гэнэ.

Нимгэн хумстай бол: Эрүүл мэнддээ анхаарах болжээ.

Ургадаггүй, нимгэн салаалсан хумстай бол: Эрүүл мэнддээ одоохон анхаарахгүй бол болохоо байжээ.

Хумсаа мэрдэг бол: Сэтгэл санааны гүн хямралтай нэгэн. Магадгүй сэтгэцийн өвчтэй.
Шовх шувтан хумстай бол: Үнэний төлөө тэмцэгч.

Богино зөөлөн хумстай бүсгүйчүүд: Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөнгөн хийсвэр нэгэн.
Хумс нь хавтгай, бага зэрэг төвийсөн бол: Нилээд бүдүүлэг. Ёс суртахуундаа анхаарах шаардлагатай нэгэн ажээ

Сараар шинжихүй


Хулгана сар (1-р сар) Хулгана сард төрсөн эмэгтэй азтай одонд төржээ. Тэрээр ойр дотныхондоо хэзээ ч гай болохгүй. Нөхрөө хайрлаж халамжлан түүндээ халуун дотно ханддаг тул хулгана сард төрсөн эмэгтэйтэй гэр бүл болсон хүн аз жаргалаар бялхах болно. Хэрэв ууган хүүхэд нь хүү бол удаах хүүхдүүд нь эрүүл чийрэг, заяа сайтай байх болно. Харин энэ сард төрсөн эрчүүдийн хувьд тогтворгүй, тэр бүр хүний итгэлийг даахаар хүн биш.

Үхэр сар (2-р сар)Энэ сард төрсөн эрчүүд худалч, хөнгөмсөг хүмүүс байдаг. Хөгжил хөдөлгөөнтэй, үйл явдлаар дүүрэн амьдралыг туулах болно. Элдэв өвчин эмгэг тусахгүй бол тайван тухлаг орчинд наслах болно. Үхэр сард төрсөн эмэгтэйчүүд гоёж гангалах, эрчүүдийн дунд байх сонирхолтой. Тав юм уу арванхоёрдугаар сард төрсөн хүнтэй учирвал аз жаргалтай амьдарна. Гэр бүл, үр хүүхэддээ хүндлэгдсэн сайн бэр болно.

Бар сар (3-р сар)Энэ сард төрсөн эрчүүд ихэнхидээ баян чинээлэг байхаас гадна хүмүүсийг эрхэндээ оруулж, захирч чаддаг. Аз тохиох нь ээлж халаатай, харамч нарийн, хүсэлдээ хүрэх сэтгэлдээ хөтлөгдөх нь элбэг. Эмэгтэйчүүдийн хувьд элдэв муу санаагүй ч хов живээр цаг нөгцөөх нь элбэг. Секс түүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ.

Туулай сар (4-р сар)Туулай сард төрсөн эрчүүд итгэмтгий, хөөрүү зантай. Нийгэмд эзлэх байр сууриа төвөггүй олдог, элдэв асуудлаас өөрийгөө аргалахдаа гаргуун. Харин эмэгтэйчүүд нь айл гэрийн сайхан эхнэр, сайн гэргий байна. Тэд санаа зовох зүйл багатай, сэтгэл тайван байж, хүссэн болгоноо гүйцэлдүүлэх тавилантай. Харин дөч гараад ирэхээрээ эрүүл мэнддээ илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй болно.

Луу сар (5-р сар)Луу сард төрсөн эмэгтэйчүүд царайлаг байх нь ховор. Гэхдээ хурц сэргэлэн ухаантай, өөдрөг хөгжилтэй, гоёж гангалах дуртай нэгэн. Бага залуу насаа сэтгэл зовоох зүйлгүй өнгөрөөнө. Бэлэвсрэх нь элбэг боловч тайтгарлыг олох нь хялбар. Олон хүүхэдтэй болох магадлалтай. Эрчүүд нь эрүүл чийрэг, зугаа цэнгэл хөөцөлдөгчид байдаг. тэд үерхэл нөхөрлөлдөө тууштай биш боловч хүний арга эвийг олохдоо гаргуун.

Могой сар (6-р сар)Могой сард төрсөн эмэгтэйчүүд хэрэгт дуртай, илүү үгтэй, атаархуу хүмүүс байдаг. Тэд зоригтой, хүчирхэг хүнтэй, магадгүй албан тушаал хөөцөлдөгчтэй гэр бүл болох ч гэрлэлт бүр нь төдий л бүтэлтэй бус. Эрчүүдийн хувьд тэдний гэр бүлд найрсаг, тогтуун уур амьсгал зонхилдог. Тайван, ноён нуруу сайтай, эрүүл мэнддээ онцгой анхаардаг хүмүүс.

Морь сар (7-р сар)Морь сард төрсөн хүмүүс элбэг хангалуун явсаар насыг барна. Эрчүүд нь ажилдаа амжилт гаргаж, нэр алдарт хүрнэ. Тэд угийн мөнгө төгрөг, алдар нэрд дуртай, хүүхэмсүү тул гэртээ тогтох нь ховор. Эмэгтэйчүүд нь амжилтаар бялхах ч ихэнхи тохиолдолд хартай хүнтэй гэр бүл болох нь бий. Насны эцэст яншаа болохын дээр хов живэнд ороогдож, олон дайсантай болох магадлалтай.

Хонь сар (8-р сар)Энэ сард төрсөн эрэгтэй нь үнэнч шударга, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлдөө тууштай байдаг. Түүнд олон хүн атаархдаг, дайсан ихтэй. Эмэгтэйчүүдийн хувьд царайлаг, бусдыг өөртөө татах чадвартай, чалчаа, зальтай, хуурамч хүмүүс байдаг.

Бич сар (9-р сар)Бич сард төрсөн хүмүүс хурц зантай. Эрчүүд нь хүнтэй амархан танилцаж, үерхэж нөхөрлөх нь хялбар. Нэг хүнийг хязгааргүй хайрлах боловч зугаагаа гаргахын тулд бусадтай нь цаг нөгцөөнө. Таагүй явдалд олонтаа орооцолдох ч дорхноо гарах чадвартай. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд сэтгэл сайтай, өглөгч, тусархуу, намбалаг, мэдрэмтгий бөгөөд олонтой нийцтэй хүмүүс. Бич гэрлэхдээ удаан, бүр насаараа ганц бие явах нь бий.

Тахиа сар (10-р сар)Энэ сард төрсөн эмэгтэйчүүд бусдад хайрлагдах боловч хайр сэтгэлийг тоглоом гэж үздэг. Хайр сэтгэлийн түр зуурын харилцаа тогтоох нь элбэг. Хоёр дахиа гэрлэвэл илүү аз жаргалтай байна. Насны эцэст үр хүүхдүүд нь зовоох магадлалтай. Эрчүүдийн хувьд олон саад бэрхшээлийг даван туулах заяатай. Өөрийг нь байнга хууран мэхлэх эмэгтэйчүүдэд дурлаж, түүндээ байнга уужуу сэтгэлээр хандана. Гэвч хувь заяа түүнийг ивээж гайхалтай нэгнийг бэлэглэх болно.

Нохой сар (11-р сар)Нохой сард төрсөн эмэгтэйчүүд сээтэгнүүр, хэрэгт дуртай, хайр сэтгэлээр сэтгэл нь ханадаггүй. Хэн нэгэн санаанд нь үл хүрвэл өөр нэгнийг хайна. Анхны хайр нь таашаал авчирваас үнэнч, халамжтай, сайн гэргий болно. Эрчүүд нь албан тушаалд дуртай ч эхнэртээ халамжтай хүмүүс. Гэвч түүнийг ойлгох эхнэр заяах нь ховор.

Гахай сар (12-р сар)Энэ сард төрсөн хүмүүс тайван, тогтуун зан ааштай. Тэд тэвчээртэй, сэтгэл сайтай хүмүүс байдаг. Эмэгтэйчүүд нь нөхрөө сонгохдоо тааруу. Гахай сард төрсөн эрэгтэйчүүд гүйлгээ ухаан сайтай, илэн далангуй, түүний үнэнч сэтгэлд итгэж болно.